АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ

Тэврэлт бол хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай, хүчтэй шинж чанаруудын нэг юм. Үргэлж бидний гарт байдаг, хэзээд хэрэглэх боломжтой, дуусашгүй, авсан хүнээ аз жаргалаар бялхуулдаг энэ хүчээ бид ашиглахгүй байх нь элбэг. Тэврэлдсэнээр тархинаас окситоцин гэх даавар ялгардаг ба энэ нь сэтгэл санааг тайвшруулах, зан аашийг аядуу зөөлөн болгох, энэрэх хайрлах сэтгэл төрүүлэх шидтэй.

Тэврэлт нь хосуудын болон гэр бүлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн болон хөхүүл үед эхнэрээ байнга тэвэрснээр жирэмсэн үеийн сэтгэл санааны хямрал багасах, төрөлтийн хүндрэл үүсэхээс сэргийлэх, хүүхэд тайван, эрүүл саруул бойжих, сүүний гарцыг нэмэгдүүлэх гэх зэрэг маш олон тустай. Мөн ээж, аавдаа үргэлж тэврүүлдэг хүүхдийн тархины хөгжил сайн байхаас гадна “Би бол хайрлагдсан хүүхэд” гэдгээ мэдэрч, хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг.  

Үүнээс гадна тэврэлт нь дархлааны системийг идэвхжүүлж, зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлалыг бууруулан өвдсөн тохиолдолд эдгэрэлтийг хурдасгах тустай.

 ХАЛУУН ДУЛААН ТЭВРЭЛТИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСДЭЭ БЭЛЭГЛЭЭРЭЙ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

131
44248
118454
4692669

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc