УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 02 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны Анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 
Улаан загалмайн хорооны 2018 онд хийсэн ажлын тайланг танилцуулга, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөв,  анхан шатны хороог шинээр байгуулах, байгууллагын хүчин чадлыг үнэлэх, дотоод үнэлгээ хийх, хороонд бүртгэлтэй эд хөрөнгийг акталж, бүртгэлээс хасах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Анхдугаар Хуралдаанд Улаан загалмайн хорооны Тэргүүн, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Улаан загалмайн хорооны дарга Э.Наранчимэг, Дэд тэргүүн, Хан-Уул дүүргийн Соёлын ордоны дарга О.Анхбаяр, Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний ахлагч С.Батсайхан, Улаан загалмайн хорооны Санхүүгийн хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5992
44694
124315
4698530

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc