Зорилтот өрхийн иргэдэд сургалт зохион байгууллаа

2019 оны 02-р сарын 13-19-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн-гишүүн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилго , Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй аргачлал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох ажлын байр нэмэгдүүлэх зээл, ажлын байрны захиалга,хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн тухай танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад оролцсон 512 иргэн зорилтот өрхийн хөгжлийн гурвалжингийн үнэлгээгээ хийж,өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадвартай боллоо.

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар байгууллагынхаа үйл ажиллагааны тухай танилцуулга хийж хамтран ажиллалаа. Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 7,8,10,13,16-р хорооны Хамтарсан багийн дарга,гишүүд идэвх санаачлагатай оролцлоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4245
22674
134554
4200375

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc