ХҮҮХДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн  аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн БТСХ-ны зааланд амжилттай зохион байгуулагдаж,  дүнгээ гаргалаа.

Тэмцээнд дүүргийн 14 сургуулийн 250 гаруй өсвөрийн бөхчүүд 24 жинд 96 багц медалийн төлөө хүч чадал авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр А.Хурц-Од багштай аварга сургуулийн баг тамирчид 1 дүгээр байр, Мөнхдалай багштай 59 дүгээр сургуулийн баг тамирчид  2 дугаар байр, Б.Сэр-Од багштай 26 дугаар сургуулийн баг тамирчид  3 дугаар байр тус тус эзэллээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч  МУГД Ш.Цэвэлмаа, шүүгчдээр жүдо бөхийн олон улсын шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Бэхжээ, Мэргэн, Номин, Хэрлэн, Хонгорзул нар ажиллалаа.                                                                                                    






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4664
22489
134973
4200794

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc