ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТ, ЭХ, НЯРАЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР…

“Эрүүл мэнд 8/20 зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жирэмсний хяналт, эх нярайн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, эх, нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр Эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч, эх барих эмэгтэйчүүд, өсвөр үе, хүүхдийн эмч нар оролцсон удаах уулзалт боллоо.


Хан-Уул Эрүүл мэндийн төвийн даргын эмч, ажилчдаа сонсох аян нь эрүүл мэндийн салбарын төлөвлөлтийн чиглэлээр хариуцсан мэргэжилтнүүдтэй багаар нь хамтарч уулзаж нээлттэй ярилцлага өрнүүлэх, уулзалтуудын дүнд гарсан санал санаачлагыг бодлогын төвшинд боловсруулан хэрэгжүүлэх, шаардлагатай асуудлыг дээд шатны байгууллагуудад уламжлах зорилготой.


Э.Бодьцэцэг. Хан-Уул дүүрэг 2018 онд эхийн эндэгдэл гаргаагүй, гэрийн болон  хяналтгүй төрөлт буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь хамт олны ажлын амжилт болохыг онцолсон. Цаашдаа эх, нярайн эндэгдэл зарим бүс нутагт өндөр хэвээр байгааг анхаарч Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй 8/20 зорилтыг биелүүлэн ажиллахыг хүслээ.


Уулзалтад оролцсон эмч, эх баригч, сувилагч нар өөр өөрийн ажлын байрны нөхцөл, шаардлагатай байгаа багаж, тоног төхөөрөмжүүдийн талаар санал хүсэлт гаргасан бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх гавъяат эмч Д.Даариймаа эх, барих эмэгтэйчүүдийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням “Инээмсэглэл, эерэг харьцаа” уриалгыг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөлөө. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6011
44712
124334
4698549

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc