ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 120 ДУГААР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дүүргийн 13 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн  300 гаруй  байлдагч, түрүүч, ахлагч, офицеруудад “Давсны зохистой хэрэглээ гэж юу вэ” болон “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

“Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги (2015-2025), Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн зорилтын дор Монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл нэмэгдүүлэхэд чиглэсэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг  2018 оны 02-р сараас 2019 оныг дуустал 2 үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан 2018 оны хоёрдугаар сараас эхэлсэн эхний үе шатны арга хэмжээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 11 аж ахуйн нэгж өөрсдийн хүсэлтээр хамрагдаж, хоол, хүнсэн дэх давсны агууламжаа тодорхой хувиар бууруулж чадсан юм.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээ  амжилттай хэрэгжихэд бүх шатны боловсролын байгууллага (цэцэрлэг, ЕБС, их дээд болон тусгай мэргэжлийн сургууль), эмнэлэг, хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолны газрууд, зохион байгуулалттай хооллодог цэрэг, анги нэгтгэл, үйлдвэр аж ахуйн газруудын оролцоо, дэмжлэг, бидний хамтын ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй билээ.

ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЪЯ.

 

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1233
50723
127154
4701369

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc