7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2019 ОНЫ 2-Р САРЫН 26-НЫ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2019 оны 2 дугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7310 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8865 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 80 төгрөгөөр (0.9%), үхрийн цул махны үнэ 35 төгрөгөөр (0.3%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 80 төгрөгөөр (1.1%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны 2 дугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 2 дугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар өсөж 825 төгрөг, байцаа 4.6 хувиар өсөж 1255 төгрөг, хүрэн манжин 4.9 хувиар өсөж 1610 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүйг http://ubstat.mn/news=fb955d1c-3b01-11e9-8e46-001fc60e81da линкээр орж танилцана уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4873
36144
86666
5047131

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc