Гоо зүйн-мэдрэмжийн боловсролын багшийн 2-р сарын сургалтууд амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүйн-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд  утга зохиол, уран зураг, бие бялдарын хөгжил, сайхны тухай гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд  эерэг харилцаа,  зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Бидэнтэй хамтран ажилласан  Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн-1 хэлтэс, 218, 35-р цэцэрлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс , 2-р хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

Сургалтын хүрээнд 2-р сард

  • Бүжгийн хөдөлгөөн
  • Ажлын байран дах дасгал хөдөлгөөн
  • Азарганы ноцолдоон
  • Ижийдээ нас гуйсан нь
  • Өвгөдийг битгий шоол
  • Сайхны тухай ойлголт
  • Гоо сайхан гэсэн сэдвүүдийн хүрээнд Улсын бүртгэл, 218,35-р цэцэрлэг, 2-р хорооны захиалгат сургалтуудыг цаг бүрт нь зохион байгуулсан.


Хорт зуршил

  • Архины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр Цагдаагийн-1 хэлтэстэй хамтран захиалгат сургалтыг долоо хоногийн 3 өдөр тогтмол явуулан нийт 58 хүнд хүрч үйлчилжээ.

    Байгууллагын танилцуулга

  • Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “ Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх зорилгоор 02-р сарын 13 наас 02-р сарын 19 хүртэл нийт 512 өрх айлд хүрч үйлчилсэн байна.

Та бүхэн манай байгууллагаас үнэ төлбөргүй, Үнэ цэнэтэй сургалтыг доорх хаягаар орж аваарай.

Байгууллагын цахим хаяг:

  1. v www.hudabntnt.edu.mn
  2. Khanuul-ub@ncle.edu.mn
  3. ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2571
28315
102304
4415678

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc