ЁС ЗҮЙН ХОРОО НИЙТ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДАД “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭМГазрын А/13 тоот тушаалын хүрээнд ЭМЯамнаас нэг болон хоёрдугаар шатлалын эмч, эмнэлгийн ажилчдад “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт 2 өдрийн сургалт, семинарыг зохион байгуулагдлаа.

 Энэхүү сургалтанд ЁЗХХорооны дарга О.Нацагмаа, орлогч дарга Э.Гэрэлмаа, гишүүн Ж.Алтанжан нар хамрагдсан. Энэхүү сургалтын хүрээнд ЁЗХХорооны дарга О.Нацагмаа, Э.Гэрэлмаа нар эмч, эмнэлгийн ажилчдад зориулж “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр сургалтыг 2019 оны 2 сарын 28-ны өдрийн 14:00 цагаас зохион байгууллаа.

Уг сургалтыг эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үндсэн 5 асуудлыг хөндөн зохион байгуулсан бөгөөд үүнд: эмч, эмнэлгийн ажилтны мэндлэх ёс, хувцаслалт, хандлага, эелдэг харилцаа, сонсох ур чадварын талаар мэдээлэл өгөхөд энэхүү сургалтын гол зорилго оршсон.  Сургалтанд нийт   108   хүн хамрагдаж мэдлэг, мэдээллээ дээшлүүлэн санал солилцлоо.

Тус эмнэлгийн рентген кабинет  нь 2019 оноос улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдсийг барийн тодосгогчтойгоор  рентгенд  харж үйлчлүүлэгчдэд үзлэг шинжилгээ хийлээ.   Тус хугацаанд бүдүүн гэдэсний хавдрыг илрүүлэн оношилсон байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1300
50610
127221
4701436

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc