СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ, ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч, эмч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, түүний хэрэглээ,  хоолны илчлэг тооцох арга,  давсны хэрэглээ, агууламжийг бууруулах талаар танилцуулж, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний нэгдүгээр шатны  “Давс багатай бүтээгдэхүүн арга хэмжээг хэрэгжүүлэгч шилдгийн шилдэг байгууллага”-аар шалгарсан СХД-ийн 112-р цэцэрлэгийн ахлах тогтооч н.Оюунсүрэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хоол, хүнсэн дэх давсны агууламжаа бууруулж, ирээдүй, хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө идэвх санаачилгатай байхыг уриаллаа.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээ  амжилттай хэрэгжихэд бүх шатны боловсролын байгууллага  цэцэрлэг, ЕБС, их дээд болон тусгай мэргэжлийн сургуулийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй билээ.

 

            Хүүхэд, хүн бүр давс бага хэрэглэж, эрүүл урт насалцгаая!

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНС,  ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2569
28314
102302
4415676

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc