Дугаар авсан иргэдийн анхааралд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2019 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох иргэдийг цахим хэлбэрээр бүртгэж дугаар олгох ажлыг 3 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулсан.

Дугаар авсан иргэдийн анхааралд:

  1. ХУД-ийн Соёлын ордны Иргэний танхимд бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх. /Иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөний нарийн хуудас, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа/
  2. Тухайн өдрийн ханшаар 24$- той тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй байх
  3. Дугаар авсан иргэд заасан “ ЦАГ” хугацаандаа ирж бүртгүүлэн дараалал үүсгэж хүндрэл учруулахгүй байх
  4. Дугаар авсан иргэд зөвхөн хуваарьт цагтаа багтан бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд хугацаа хоцорсон тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу
  5. Цахим бүртгэлээр дугаар аваагүй иргэд бүртгүүлэх боломжгүй тул бусдад хүндрэл учруулж дараалал үүсгэхгүй байх

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2577
7559
81838
4395212

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc