АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойг угтсан багш шавийн эрдмийн уулзалт зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн онолын мэдлэгийг сэргээх, ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг нь нэмэгдүүлэх, шинэ мэдээллээр хангаж мэдлэгийн санг нь баяжуулах асуудал нэн тэргүүнд тавигдсаар байна.

 

Уг хэрэгцээнд тулгуурлан АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Хан-Уул  Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захиргаатай хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээ” багш шавийн эрдмийн уулзалтыг /2019.03.12/ны өдөр  зохион байгууллаа.

 

Эрдмийн уулзалтанд Хан-Уул Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон АШУҮИС-ийн хүндэт профессор, МУлсын  Гавъяат багш Т.Батсүх, Философийн Ухааны доктор, ахлах багш Б.Буяндэлгэр, Клиникийн профессор, ахлах багш  С.Сэргэлэнчимэг, тэнхимийн эрхлэгч, Удирдахуйн Ухааны доктор Ж.Мөнхханд, Доктор Г.Ганхуяг, докторант Б.Азжаргал, ахмад багш С.Халтар, Суурь тэнхимийн багш Сувилахуйн Ухааны магистр Мөнхтуяа  нар оролцлоо. Сургалтанд нийтдээ 90 гаруй эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2088
0
73391
4139212

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc