ХОРОО, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ДҮҮРГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хороод, Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр “Тэрмэстий” ӨЭМТ-ийн дарга Болормаа “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдсан асуудал”, ХУД-ийн ЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Н.Сансар “Эх барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, ХУД-ийн ЭМТ-ийн хүүхдийн ерөнхий зохицуулагч Т.Энхээ 0-5 насны хүүхдийн өсөлтийн хяналт, эрүүл мэндийн тулгамдсан асуудал, ХУД-ийн ЭМТ-ийн хавдар бүртгэгч Д.Пүрэвсүрэн Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн өнөөгийн байдал /В,С вирус, умайн хүзүү, хөхний хавдар нар тус тус илтгэл тавилаа.

Дүүргийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад хэрхэн хамтран ажиллах талаар хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга болон Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар санал солилцлоо.

Уулзалтад Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, дүүргийн Эрүүл мэндийн төв, Хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа чухал болох  талаар онцлов. Уг зөвлөлдөх  уулзалтаас гарсан зөвлөмжийг дүүргийн удирдлагуудад хүргүүлэхээр боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2481
7482
81742
4395116

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc