Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин нар гардуулан өглөө.


Мөн өдөр Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын төрийн дээд одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар зарлигаар Хан-Уул дүүргийн нийт 24 ажилтан, албан хаагч, иргэд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2039
0
73342
4139163

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc