МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн соёлын ордонд зохион байгуулагдаж 12 байгууллагын 160 гаруй өсвөрийн даамчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

Тэмцээн 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 гэсэн дөрвөн насны ангилалаар зохион байгуулагдсанаас байгууллагын нэгдсэн дүнгээр Эрдэнэбилэг багштай Шинэ монгол “Харума-фүжи” сургууль тэргүүн байр, Батбаяр багштай Этүгэн сургууль дэд байр, Цэнд-Аюуш багштай 32 дугаар сургууль гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр монголын даамын холбооны удирдах зөвлөлийн гишүүн спортын мастер Эрдэмбилэг, шүүгчдээр МУ-ын гавъяат тамирчин, олон улсын их мастер Эрдэнэбилэг, олон улсын даамын холбооны мастер Сүхбат,СМ Энхзаяа, Мөнхбаяр нар ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5680
9219
107215
5067680

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc