Гал унтраах автомашины жолооч нар онол практикаар өрсөлдлөө

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Онцгой байдлын байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ой, гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 85 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах автомашины жолооч нарын дунд хууль эрх зүйн мэдлэг, замын хөдөлгөөний дүрэм, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын автын цахилгаанчин, ахлах ахлагч Ц.Мөнхжаргал, хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Цогтоо, ахлах мэргэжилтэн, ахмад Т.Баярмаа нар шүүж явууллаа.

Нийлбэр дүнгээр гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Дашдорж нэгдүгээр байр,  гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч, Д.Баярбат дэд байранд тус тус шалгарч медаль мөнгөн шагналаар шагнууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1851
14001
86729
4152550

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc