ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ИДЭВХТЭЙ НЭГДЛЭЭ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцлоо.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах жилдээ зохион байгуулж байгаа юм.

Дуут дохио дуугарах үеэр Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллага болон иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд hi мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад нэгдсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой билээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2592
28332
102325
4415699

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc