“СҮРЬЕЭГ УСТГАХ ЦАГ НЬ БОЛСОН” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН “СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг угтан Сүрьеэг устгах цаг нь болсон” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж, сургалт өдөрлөгийг ХУДүүргийн Яармаг бүсийн 4-8-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд болон ХУДЭМТөвийн салбар амбулатор, Нэгдсэн эмнэлэг хамтран 2019 оны 03 сарын 23 ны өдөр зохион байгууллаа. 

Тус өдөрлөгөөр хэвтэн эмчлүүлэгчдэд болон 4-8-р хорооны иргэдэд “Сүрьеэ гэж юу вэ?” “Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? сэдвээр сургалтыг ХУДНЭмнэлгийн эмч Ж. Отгонбаяр болон АШУҮИСургуулийн сүрьеэгийн багш Б.Долгорсүрэн нар явуулж ХУДНЭмнэлгийн дүрс оношлогооны их эмч Б.Алтанбаяр урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулсан. Үзлэгт нийт 15 хүн хамрагдсанаас сүрьеэгийн өөрчлөлттэй хүн гараагүй байна.  Мөн иргэдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлье зөвлөмж брошурыг тараасан.

Өдөрлөгт нийт 60 гаруй иргэд, 20 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2505
7504
81766
4395140

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc