Өдөр тутмын харилцаанд гаргадаг алдаанууд

Харилцаа гэдэг бол амаа нээхэд гардаг авиа биш хүн бүрийн заавал эзэмших ёстой чадвар, соёл болоод байна. Ихэнх гэр бүлийн асуудал, салалт, хүүхдийн хүмүүжлийн доголдол, хамт олны таагүй уур амьсгал зэрэг нь харилцаа болон харилцах чадвар дутагдсантай холбоотой байдаг.

Өөрийн харилцааны арга барилыг өөрчлөхөөс илүү бусдыг өөрчлөх гэдэг. Асуудал надад байна миний харилцах, холбоо тогтоох ур чадвар дутагдлаа гэж харахаас илүү энэ хүн засарвал би дагаад өөрчлөгдөнө гэж эндүүрдэг.

Хэт сэтгэл хөдлөлд автах. Энэ нь хүүхэд хүмүүжүүлэх явцад эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа. Өөрийн санаа бодлоо  бухимдалтайгаар илэрхийлэх нь зөрчил маргааныг бий болгож, ойлгуулах гэсэн гол санаанд анхаарал төвлөрдөггүй. Эсрэгээрээ тайван тогтуун яриаг хүүхэд хүлээж авах нь илүү байдаг. 

Гүйцэд сонсох тэвчээргүй. Ихэнх хүмүүс шүүмжлэх эсвэл зөвлөх гэж яардаг. Гэтэл зарим хүмүүст зүгээр л сонсогч хэрэгтэй байх үе бий.   

Хэн нэгний нөлөөнд автдаг. Бусдын дүгнэсэнээр харилцагчаа дүгнэдэг. Бусдын олж хараагүй сайхан чанарыг та анзаарахыг үгүйсгэхгүй.

Өөрийн оролцох асуудал мөн эсвэл биш гэдгийг ялгадаггүй.  Ихэнх хүмүүс садан төрөл, найз нөхдийнхөө ажил амьдралд зааж, зөвлөн оролцох дуртай байдаг. Энэ зөв үү буруу юу?

Буулт хийх дургүй. Буулт хийх нь буруугаа хүлээх биш харин үүссэн нөхцөл байдлыг намжаах үйлдэл юм. Сэтгэл зүй тогтвортой, өөртөө итгэлтэй, харилцааны соёлтой хүмүүс буулт хийх нь элбэг. 

Үг болон илэрхийлэх арга барилаа зөв сонгодоггүй. Ижил утга санаатай үг үгийн сонголт болон илэрхийлэх арга барилаас шалтгаалан өөр өөр сэтгэгдэл төрүүлж байдаг.

Харилцааг амжилттай болгох гол нууц нь инээмсэглэл юм.

Сайхан харилцааны гол нууц нь инээмсэглэл юм.

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн Сэтгэл судлаач Б. Хэрлэн

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5504
9354
107039
5067504

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc