“ЭМИЙН ЖОР БИЧИЛТ,АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ ” СЭДЭВТ АСУУЛТ ХАРИУЛТ ТАНИН МЭДЭХҮЙН АХА ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан 2019 оны 3-р сарын 28 ны  өдөр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн эмийн гаж нөлөө, эмийг хэрэглэх заавар, эмийн жор бичилтийн талаархи мэдлэг ур чадвар хандлагыг сайжруулах зорилгоор “Эмийн зохистой хэрэглээг сайжруулья” сэдэвт асуулт хариулт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. 

Энэхүү тэмцээнд 
 нийт  31 эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн оролцосноос тэргүүн байранд их эмч Сумъяа, Саранцэцэг, эм зүйч Алтанзагас нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн нийт эмч нарыг үзлэгт нэн шаардлагатай пульс оксиметрээр хангасан байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3657
8133
82918
4396292

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc