“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл”-ийг дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан.

Салбар зөвлөлийн даргаар Засаг даргын орлогч, гишүүнээр Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын Хараагүйчүүдийн Холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, Монгол Улсын сонсголгүй иргэдийн    үндэсний холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Соёлын ордон зэрэг байгууллагын төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажиллаж байна.

Дээрх байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, соёл, урлаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд Хан-Уул дүүрэгт зохион байгуулж ажиллах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг уг хурлаар хэлэлцэн баталлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5990
44693
124313
4698528

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc