Аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна!!!

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон мэргэжлийн анги, байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг шалгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх шаардлагатай үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох үндсэн чиг үүрэгтэй юм.

Удирдамжаар дүүргийн ногоон бүсэд аялал зугаалгаар зорчиж байгаа иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан Зайсан, Тайны, Жаргалант, Түргэний амнуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

62
13602
84940
4150761

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc