“Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

ХУДНЭмнэлгийн захиргаанаас Дэлхийн эмч нарын өдрийн бүтээлч ажлын хүрээнд  2019 оны  04-р сарын 02-ны өдөр “Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы  өдөрлөгийг дүүргийн 7 дугаар хороотой хамтран  зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Сэргээн засах эмчилгээний ерөнхий ойлголт” танилцуулга, “Хорт хавдраас  сэргийлье” эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж зэрэг мэдээлэл өглөө.

Мөн  дотор, мэдрэл, зүрх судас, дотоод шүүрэл, мэс засал, уламжлалтын  эмч нарын үзлэг ЭХО, ЭКГ, рентген оношлогоо, захын судсанд сахар тодорхойлох Inbody 230 аппаратаар биеийн найрлага тодорхойлох шинжилгээ зэргийг хийж, өдөрлөгт нийт 55  зорилтот бүлгийн иргэн  хамрагдлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1053
12744
86195
4399569

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc