“ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ БУЯНТ-УХАА ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “VIVO DANCE” ХАМТЛАГ ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн ахлах ангийн “VIVO DANCE” хамтлаг нь Улсын “Уран хэлхээ”, Нийслэлийн “Хаврын баяр”, дүүргийн “Хараацай” тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог 10 авьяаслаг сурагчдаас бүрдсэн дүүргийн шилдэг хамтлаг юм.

 

Мөн “VIVO DANCE” хамтлаг нь 2019 оны “Оддын ирээдүй” Олон Улсын бүжгийн тэмцээнд оролцож Тэргүүн байр эзлэн 2019 оны 04 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд  БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авсан.

 

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэн хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг Хан-Уул дүүргээс зохион байгуулан амжилттай үргэлжилж буй. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “VIVO DANCE” хамтлагийнханыг хүлээн авч уулзан тэмцээнд амжилттой оролцохыг хүсэж,  итгэл хүлээлгэн  БНСУ-д зорчих тийзний үнийг шийдвэрлэн албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Түүнчлэн тус тэмцээнд явж буй баг хамт олонд НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн,  ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч Ч.Базарзаяа, ИТХ-ын төлөөлөгч Т.Рэгзэдмаа, ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт нар хувиасаа мөнгөн тусламж үзүүлэн тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3623
8101
82884
4396259

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc