Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчиллын шалгалт явуулах тухай” А/76 дугаар тушаалыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, нэгдсэн сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтанд 2019 оны Аттестатчиллын шалгалтанд хамрагдах худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 165 аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтан, менежерүүд хамрагдаж, аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгөв.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

452
44471
118775
4692990

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc