“ХАРААЦАЙ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Хараацай” Хүүхдийн урлагийн XIII их наадам" дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхэлж, амжилттай үргэлжилж байна.

Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн “Хүүхдийн урлагийн их наадам” жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг.


Тэмцээний үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ДИТХ-ын төлөөлөгч, Соёлын ордны дарга О.Анхбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцон хүүхэд багачуудад амжилт хүслээ. 

Тус уралдаан 4 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн сурагчдын дунд өрсөлдөөнтэй болж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг сургуулиар Буянт-Ухаа цогцолбор сургууль 3-р байр, 60-р сургууль 2-р байр эзэлсэн бол тэмцээний Тэргүүн байрыг 18-р сургууль эзэлж шилдэг сургуулиар шалгарлаа. Тэмцээнд оролцсон шилдгүүд 4 дүгээр сарын 12-ны зохиогдох Нийслэлийн аварга шалгаруулах “Монголын хүүхдүүд” их наадамд өрсөлдөх эрх авах юм.  

Тус уралдааны зорилго Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлж улмаар хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахад оршино. Өнөөдөр СӨБ-уудын дунд тэмцээн үргэлжлэн шилдгүүдээ тодруулах юм.  


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

424
34429
34837
4995302

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc