ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧ, СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын статистикийн мэдээ болон хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ажилтнуудад зориулан статистикийн тоо мэдээлэл, судалгааны төрөл, түүний хэрэглээний талаар зөв ойлголттой болж, судалгаа шинжилгээний арга зүйг өөрийн ажилдаа оновчтой сонгон ашиглах зорилгын хүрээнд сургалт зохион байгууллаа.

 

Сургалтын үеэр хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Б.Тодмаа нар "Судалгаа, шинжилгээний арга зүй”, “Статистикийн тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалт” сэдвээр хичээл зааж, сургалтанд оролцсон ажилтнуудын асуусан асуултад хариулт өглөө.

Сургалтанд Хан-Уул дүүргийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын статистикийн мэдээ болон хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан нийт18 хэлтэс, албадын 26 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2483
7484
81744
4395118

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc