Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн 5 төрөлт спортын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв амжилттай зохион байгууллаа

Насан туршийн боловсролын үндэсний төв, 8 дүүргийн НТБТ,Төв аймгийн НТБТ-ийн багш ажилтан,албан хаагчдын биеийн тамир спортын чадварыг хөгжүүлэх,төвүүдийн хамтын ажиллагааг өргөтгөх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, шилдэг төвийг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тамирчин багш” 5 төрөлт спортын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Спортын 5 төрөлт тэмцээн нь волейбол, ширээний теннис, дартс, хөгжөөнт буухиа, байт харваа (захирлуудын дунд) гэсэн төрлүүдээр 200 гаруй тамирчин багш,албан хаагчдын эв нэгдэл, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.  

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь нийслэлийн багуудаас гадна Төв аймгийн баг оролцож цар хүрээгээ улам тэлсэн уралдаан тэмцээн болж өндөрлөлөө.

“Тамирчин багш-2019” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал Т.Рэгзэдмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, ИТХ-ын төлөөлөгч Д.Уранцэцэг, ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо,  8 дүүрэг, Төв аймгийн Насан туршийн боловсролын төвүүдийн захирлуудаас хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Спорт хорооны ахлах дасгалжуулагч, волейболын спортын дэд мастер Б.Угтахбаяр, Хан-Уул дүүргийн Спорт хорооны арга зүйч Н.Дэлгэрдалай, теннисний спортын мастер, шүүгч Түвшинбаяр, Сумъяабазар, дартсын спортын олон улсын хэмжээний мастер,олон улсын шүүгч М.Эрдэнэ, Мөнгөнчимэг нар шүүж, шилдгүүдээ тодорууллаа.

Багийн дүнгээр:

I байр-  Налайх дүүргийн НТБТ

II байр Хан-Уул дүүргийн НТБТ

III байр Төв аймгийн НТБТ

Гар бөмбөгийн төрөлд

I байр-  Төв аймгийн  НТБТ

II байр- Налайх дүүргийн НТБТ

III байр- Сүхбаатар дүүргийн НТБТ

Дартсын төрөлд

I байр-  Налайх дүүргийн НТБТ

II байр –Багануур дүүргийн НТБТ

III байр- Баянгол дүүргийн  НТБТ

Хөгжөөнт буухиа төрөлд

I байр-  Налайх дүүргийн НТБТ

II байр- Сүхбаатар дүүргийн НТБТ

III байр- Хан-Уул дүүргийн НТБТ

Байт харваа төрөл

I байр-  Багануур дүүргийн НТБТ-ийн захирал А.Өсөхжаргал НТБТ

II байр- Хан-Уул  дүүргийн НТБТ-ийн дэд захирал Ж.Оюунцэцэг

III байр Төв аймгийн НТБТ-ийн захирал Ц.Гүенбаатар

Ширээний теннисний төрөлд /Эрэгтэй/

I байр-  Төв аймгийн НТБТ А.Чинзориг

II байр- Хан-Уул  дүүргийн НТБТ Г.Түвшинжаргал

III байр- Төв аймгийн НТБТ А.Төгсжаргал

Ширээний теннисний төрөлд /Эмэгтэй/

I байр-  Сонгинорхайрхан дүүргийн  НТБТ З.Батцэцэг

II байр- Хан-Уул  дүүргийн НТБТ Ч.Гантуяа

III байр- Налайх дүүргийн  НТБТ Б.Энх-Амар нар шалгарч өргөмжлөл медаль,мөнгөн шагналаар шагнагдав.

“Тамирчин багш - 2019” тэмцээн Хан-Уул дүүрэг  амжилттай зохион байгуулж, тэмцээний буухиагаа Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн боловсролын төвд шилжүүллээ.Тэмцээнд оролцсон баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсэе.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2490
14340
87368
4153189

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc