НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН 6 ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН БАРИЛГЫН САЛБАР ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2019 оны 4-р сарын 10-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн Статистикийн хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан харилцан мэдлэг, туршлагаа солилцох сургалтыг зохион байгууллаа. 


Нийслэлийн төвийн 6 дүүргийн Статистикийн хэлтсийн барилгын салбарын мэдээ хариуцсан ажилтнуудад барилга байгууламжийн мэдээ цуглуулалтын өнөөгийн байдал, мэдээ тайланг гаргахад цаашид анхаарах асуудал сэдвээр мэдээлэл өгч, анхан шатны мэдээний чанарыг сайжруулах талаар харилцан мэдлэг туршлагаа солилцож, санал бодлоо илэрхийлэхэд чиглэгдсэн юм.


Тус сургалтанд Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл, ҮСХ-ны МЭЗСГ-ын статистикч Д.Баасан нар “Хан-Уул дүүргийн барилгын салбарын өнөөгийн байдал”,”Барилга байгууламжийн статистикийн мэдээлэл түүнд анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцуулж, “Барилгын салбарын статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал бодол, туршлагаа солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

464
44453
118787
4693002

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc