“Бүлгийн төсөл” хэрэгжүүлэх иргэдийн анхааралд!!!

     Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний үр дүнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийг дуустал хугацаанд хороо бүрт Хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Тавигдах шаардлага:

 “Бүлгийн төсөл”-д хамрагдах өрх,иргэн:

  • Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний үнэлгээ нь 409,679 болон түүнээс доош оноотой нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн -гишүүн иргэн
  • Ахмад настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,тэтгэврийн дэвтэр болон холбогдох бусад баримт бичгийн хуулбар байх бөгөөд эдгээр нь хүчинтэй хугацаа дуусаагүй байна/
  • Хүчирхийлэлд өртсөн иргэний тухайд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсхүл мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ,тодорхойлолт
  • Хорих ангиас суллагдсан иргэний тухайд ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Согтуурах, мансуурах,донтох өвчтэй иргэн, эдгэшгүй хүнд өвчтэй иргэний тухайд холбогдох нарийн мэргэжлийн эмчийн буюу эмнэлгийн байгууллагын дүгнэлт
  • Гэр оронгүй тэнэмэл амьдралтайг судлан тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт
  • Өрх толгойлсон эх/эцэг/-ийн тухайд өрх толгойлсон тухай хорооны  Засаг даргын тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх хамрагдах бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлсон аймаг, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,боловсрол,нийгмийн хамгааллын комиссын шийдвэрийн хуулбар
  • Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн гэсэн шилжин ирсэн хорооны Засаг даргын тодорхойлолт

  Бүрдүүлэх бичиг баримт:

1.Төсөл нь:Зорилтот бүлгийн өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлж нөөц боломж,чадавхийг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачлагыг нь тусгайлан дэмжиж,өрхийн орлогыг нэмэгдүүлэх,орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэгдэнэ. Үүнд:

  • Ахуйн үйлчилгээ/оёдол,гутал г.м/
  • Хүнсний үйлдвэрлэл/мах,сүү,сүүн бүтээгдэхүүн,ногоо даршлах г.м/
  • Хөнгөн үйлдвэрлэл/оёдол,сүлжмэл,ноос арьс шир боловсруулах г.м/
  • Барилгын материалын үйлдвэрлэл/блок,тоосго г.м/
  • Өрхийн үйлдвэрлэл/гар урлал,эсгий,жижиг эдлэлийн үйлдвэрлэл г.м/
  • Газар тариалан/хүнсний ногоо тариалах,хүлэмжийн аж ахуй г.м/

баримт бичгийг төсөл, төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулагатай, ойлгомжтой, тодорхой бичсэн байна.    

2. Төсөл хэрэгжүүлэх бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар      /ХУД-ийн иргэн байх/

3.Төсөл хэрэгжүүлэх өрх, бүлгийн гишүүдийн оршин суугаа хорооны тодорхойлолт

4.Бүлгийн төсөлд хамрагдахыг хүссэн өрх,бүлгийн гишүүдийн өргөдөл,

Төсөл хэрэгжүүлэх өрх,бүлэг нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн зорилтот бүлгийн 2 өрхийн 2 ба түүнээс дээш иргэний бүрэлдхүүнтэй байх бөгөөд бүлгийн төсөлд хамрагдах өргөдөлд бүлгийн гишүүд гарын үсэг зурсан байна.

5.Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлийн  дүгнэлт

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2888
0
113606
3873189

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc