“Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн сургалт боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хэлэлцүүлэг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний  “Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн сургалтын танхимд болж өндөрлөлөө.

Уг хэлэлцүүлэгээр хэлтсийн мэргэжилтнүүд 4 багийн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, ажиллах хүчний эрэлт, ажил мэргэжил, салбар салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар түвшинд байгаа тухай сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж явууллаа. 


Тухайлбал “Аравт баг”  “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” сэдвээр,“Түшил баг”  “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал” сэдвээр, “Update” баг  “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны үндсэн үр дүн” сэдвээр, “Андууд баг”  “Малчдын аж байдлын судалгаа” сэдвээр тус тус мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулж харилцан мэдээлэл солилцсон сонирхолтой  арга хэмжээ боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2897
0
113615
3873198

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc