НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

 

 

2020 оны 08 дугаар сарын 17                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/725 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах, Захирагчийн ажлын албанаас захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, явц, үр дүнг 2020 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, инженер хангамжийн нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах. /Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХК, Нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж үйл ажиллагааг 2020.09.01-ны дотор эхлүүлэх. /Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийтлэг үйлчилгээний алба, Нийт байгууллага

Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж хяналтыг сайжруулж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.08.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4922
18227
128705
6929822

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc