Хан-Уул дүүргийн арьс ширний нийтийн 10 дугаар байрны эхний ээлжийн 40 айл шинэ орон сууцандаа орохоор боллоо

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь  хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдэж байгаагүй. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь тус байранд 70 гаруй иргэн амьдардаг.

 

2017 оны 06 дугаар сард эхний ээлжийн 40 айлын шинэ байрны шав тавигдаж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Нью Биг Фиш Констракшн” ХХК нь 2018 оны 09 дүгээр сард шинэ байрыг товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн.

 

Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан шинэ байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэд оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.

 

Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдсан бөгөөд эхний ээлжинд шинээр баригдсан 2 давхар орон сууцанд 40 айл шинэ байрандаа орохоор боллоо. 

 

Иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг нэмж өгсөн явдалд оршин суугчид талархалтай байгаагаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

544
34379
34957
4995422

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc