“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тогтоолоор  батлагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөр, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяныг Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран “Бид эрин зууны эзэд” нэрийн дор амжилттай зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.

Тус аяны  хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУ-ын орон нутгийн байгууллагатай  хамтран 2019 оны 04 сарын 08-09-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 1000  багшийг хамруулан “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын зорилго нь хүүхдийн эрх, сурган хүмүүжүүлэх ухааны зарчимд суурилсан, хүмүүжлийн эерэг аргын үзэл санааг ЕБС-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардагдах мэдлэг, чадвар эзэмших, хүүхэдтэй ажиллах арга хандлагаа өөрчлөхөд багш нарт дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн.

Багш нар хүнээр хүн хийх арга ухаан, хүмүүжлийн эерэг арга,түүний хэрэглээ, багш өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх , хүүхдэд сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх асуудал, хүүхдийн насны болон хувийн онцлог, хүүхэдтэй зүй бус харилцахаас  урьдчилан  сэргийлэх арга, хүүхдийг  хүчирхийллээс хамгаалах  арга зэрэг агуулгаар мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй  сургалт болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4346
22767
134655
4200476

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc