Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн төслийн сонгон шалгаруулалт, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг яаж хэрэгжүүлэх талаар мөн 2017, 2018 онуудад “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтнийг хөгжүүлэх хөтөлбөр”-үүдэд хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн эргэн төлөлтийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 16ий өдөр хэлтсийн сургалтын танхимд өглөөний 08.30-11.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт дүүргийн 16 хорооны Засаг дарга, ХХҮХ-ийн дарга, албадын дарга нар оролцож санал солилцон тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1798
13955
86676
4152497

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc