Багш шавийн гэрээ байгуулах ёслол боллоо

ХУДНЭмнэлгийн захиргаанаас Олон улсын сувилагч нарын баярын өдрийг угтаж  сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор халамжлан хүмүүжүүлэгч багш сувилагч, шавилан суралцагч залуу сувилагч нарын хооронд ШАВИЛАН СУРАЛЦАХ ГЭРЭЭ г байгуулж, хадаг барих хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд шинэ залуу 9 сувилагч багшаа сонгон гэрээ байгуулсан байна. Халамжлан хүмүүжүүлэгч багш сувилагч нар өөрсдийн ажлын туршлага, сэтгэгдлээ хуваалцаж, шавь нараа шилдэг тэргүүний өндөр ур чадвартай сувилагч болгох талаар чармайн ажиллахаа илэрхийллээ.
 Энэхүү арга хэмжээ нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ихээхэн тус нэмэр болох юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2010
0
73313
4139134

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc