ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нар оролцлоо.

Тэмцээнийг нээж ИТХ-ын дарга Б.Цэрэн үг хэлж тэмцээнд оролцож байгаа цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, бяцхан тамирчдад спортын амжилт хүсэж, хөгжөөн дэмжихээр ирсэн эцэг, эхчүүдэд талархал дэвшүүлэв.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамир хөгжлийн хэлтсийн дарга, ОУХМастер А.Болдмаа, шүүгчээр ОУ-ын шүүгч ОУХМ Э.Мөнх-Оргил, Улсын шүүгч ОУХМ Ц. Энхтуяа нар ажиллалаа.

Тэмцээнд 18 цэцэрлэгийн 600 орчим хүүхэд оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан чанараа сорин өрсөлдснөөөс:

1-р байр                    223 дугаар цэцэрлэг

2-р байр                    41 дүгээр цэцэрлэг

3-р байр                    243 дүгээр цэцэрлэг

Тусгай байр:

“Шилдэг гүйцэтгэлт” номинацид             134 дүгээр цэцэрлэг

“Шилдэг зохиомж” номинацид                35 дугаар цэцэрлэг

“Шилдэг хувцаслалт” номинацид           230 дугаар цэцэрлэг тус тус шалгарав.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4313
8762
96836
4012915

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc