ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-90 МИНУТ” ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/99 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ Хан-Уул дүүргийн хэмжээнд амжиллтай зохион байгуулагдлаа.

“Их цэвэрлэгээ 90 минут”-ын  нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.     

Нээлтийн үеэр Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран Ажилчны алдар хөшөө, талбай, сандал, хогийн савуудыг угааж, талбай орчмын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийснээр тус үйл ажиллагаа идэвхтэй өрнөж, 1, 2, 3 дугаар хороодын бохирдол ихтэй булан тохой, нийтийн эзэмшлийн зам талбайн 11 байршилд ариутган халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.

“Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд Засаг даргын дэргэдэх хэлтсүүд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 815 ААНБ, 10 их, дээд, сургууль, 18 ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн 40 цэцэрлэг, 90 СӨХ оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх гэрлийн шон, угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд хаяг, хаягийн байгууламжаа угааж идэвхтэй оролцлоо.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5749
32112
72188
4385562

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc