ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн хүрээнд Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулж өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 04 дүгээр хорооны “Морин тойруулга”-ын талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Сургуулийн бэлтгэл ажил хангагдаж байгааг холбогдох албаныхан уламжиллаа. 



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6063
44719
124386
4698601

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc