4 дүгээр сарын хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтууд амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд 4 дүгээр сард:

Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран “Хуримтлал хадгаламж сургалтыг гоо сайхан,компьютер, оёдол эсгүүрийн ангийн 22  суралцагчдад зохион байгуулав. Мөн

-Эрүүл зѳв хооллолт

 -EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар

 -Тѳлѳвлѳлт

-Стрессийг зохицуулах нь

-Эерэг хандлага

-Хариуцлага хүлээхийн ид шид

-Өөртөө итгэх итгэл

-Хуримтлал ба хадгаламж

- Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 11 байгууллага,хамт олны 297 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан:

-Монгол Билиг Оюун Цогцолбор олон улсын хѳтѳлбѳртэй сургууль

-Онцгой байдлын Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги

-13 дугаар хороо

- 53 дугаар цэцэрлэг

-Түр хамгаалах байр

-  34,60,114, Буянт-Ухаа цогцолбор сургууль

- Үсчин,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.

Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой.Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1700
21749
95389
4408763

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc