Хууль, эрх зүйн боловсролын 4 сарын сургалтууд амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй хууль, эрх зүйн боловсрол олгох сургалт нь  иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролын дээшлүүлэх, эрх зүйн хувьд чадавхижуулах анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулийн үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар эрх зүйн боловсролын сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

 

Сургалтын хүрээнд 4 сард:

 

  • Жендэрийн тухай ойлголт
  • Нийгмийн даатгалын тухай хууль
  • Зөрчлийн тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Нийгмийн халамжийн тухай
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Гэр бүлийн тухай хууль
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Санхүүгийн боловсрол
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар нийт 11 байгууллагын хамт олонд сургалт зохион байгуулж 524 иргэнд хүрч үйлчилсэн байна.

 

Хууль, эрх зүйн боловсролын сургалтанд:

  • Тохижилт үйлчилгээний төв
  • Түр хамгаалах байр
  • 12-р цэцэрлэг
  • Татварын хэлтэс
  • Цагдаагийн I хэлтэс
  • Цагдаагийн II хэлтэс
  • ГТУА 65-р анги
  • ХУДүүргийн нийтийн үйлчилгээний алба
  • Дотоод Аудит
  • 209-р цэцэрлэг
  • 13-р хороо
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын суралцагчид

Үнэ Төлбөргүй,

Үнэ цэнэтэй сургалт

Байгууллагын цахим хаяг

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3418
11042
134290
5459626

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc