2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Жүдо бөх”-ийн тэмцээний алтан цомын эздээр Хан-Уул дүүргийн баг тодорлоо

Монгол улсын өсвөр үеийн аварга шалгаруулах  “Жүдо бөх”-ийн тэмцээн  2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдлаа.

Тэмцээнд  2002, 2003, 2004 онд  төрсөн ахлах насны ангиллын 380 орчим тамирчин 39 баг өрсөлдөж ур чадвараа сорилоо.

Тэмцээнээс Хан-Уул дүүргийн МУГД  Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай  өсвөрийн шигшээ багийн тамирчид :

-44 кг жинд  А.Нямхишиг  алтан медаль

-57 кг жинд  А.Намуундалай алтан медаль

-70 кг жинд  Т.Намуунаа  алтан медаль

+70 кг жинд Ө.Одончимэг  алтан медаль

-57 кг жинд М.Номинзаяа  мөнгөн медаль  нийт 4 алт, 1 мөнгөн медаль хүртэж   байгууллагын дүнгээр 1-р байрт шалгарч  алтан цомын эздээр  шалгарлаа. Мөн  багийн улсын аварга шалгаруулах тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр  хүрэл медаль хүртлээ.

Дашрамд дурдахад   бага буюу дунд насны ангилалын  “Жүдо бөх”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сард Ховд аймагт зохион байгуулагдана.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4348
22768
134657
4200478

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc