ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№06/

2019 оны 05 дугаар сарын 03                                                                                                                                                               Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаарх мэдээллийг Онцгой байдлын хэлтсээс хороодын шуурхай зөвлөгөөнд танилцуулж, олон нийтэд мэдээлэх, айл, өрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт мэдээллийг хүргэж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгох

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хороодын Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд нийт 68 удаагийн сургалт, мэдээлэл зохион байгуулж, 5725 ажилтан, албан хаагч, иргэдийг хамруулан, дүүргийн орон сууцны 1,2,3,4,10,11,15,16 дугаар хороодод нийт 27000 ширхэг тараах материалыг хүргүүлж, иргэдэд заавар зөвлөгөө өгсөн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд Онцгой байдлын хэлтсийн дарга 16 хороодын Засаг дарга нарт мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгч ажилласан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

2

Туул голын эрэг дагуух газар олголтын бүртгэл, судалгааг нэгтгэн боловсруулж, танилцуулах

Газрын алба:

Ундны усны хориглолтын 50м-ийн бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа нийт 259 иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргасан. Судалгааны ажилд үндэслэн танилцуулга бэлдэж байна.

Судалгааны ажилд үндэслэн танилцуулга бэлдэх

90%

Үүрэг даалгаврыг: Газрын алба

Биелэлт гаргасан: Газрын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

3

Дүүргийн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягжуулалтын стандартад хяналт тавьж, журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамжийг бий болгох ажлын хүрээнд Нэхмэлийн 4, 7 дугаар байрны нийт 29 аж ахуйн нэгж байгууллагын хаягийн байгууламжийг албадан буулгаж 12 аж ахуйн нэгж байгууллага стандартын дагуу хаягаа шинэчлэн байрлуулсан байна.

Хаягжуулалтын стандартад хяналт тавих

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

4

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан эргүүл жижүүрийг гарган, хяналт тавьж ажиллах. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн үеэр гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах

Онцгой байдлын хэлтэс:

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаал болон ой хээрийн түймрийн техник хэрэгсэл, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдлын үзлэг хийх удирдамж гарган батлуулж, үзлэг шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, 30 дугаар анги, 65 дугаар ангиуд Дархан цаазатБогдхануулын иргэд ихээр цуглардаг Зайсангийн ам, Жаргалантын ам, Богинынам, Чандмань, Хүүшийн ам,Арцатынам, Нүхт, Түргэнийаманд нийт 21 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр өдөр бүр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил байхгүй байна. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II дугаар хэлтсүүд хамтран гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах

80%

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

5

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ний дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, шуурхай ажиллах

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 11,7 тэрбум төгрөгийн 16 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх Хан-Уул дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс тендер зарласан 3, тендерийн баримт бичиг боловсруулагдаж буй 4, НХБХГ-аас архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээгдэж буй 5, БХБЯ, БСШУСЯ-аас зураг төсөв хүлээгдэж буй 2, ажлын тоо хэмжээ, байршлын судалгаа хийгдэж буй 2 төсөл арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны алба нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9 төсөл арга хэмжээний тендерийг зарласан, 5 төсөл арга хэмжээ тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 3 төсөл арга хэмжээ захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн, 1 төсөл арга хэмжээ материал хүлээн авч байна. Бусад төсөл арга хэмжээний хувьд зураг төсөв, ажлын даалгавар ирүүлсэн даруйд тендер шалгаруулалтын ажлыг хуулийн хугацаанд хурдан шуурхай зохион байгуулж ажиллана.

Тендер шалгаруулалтын ажлыг хурдан шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй хуулийн хугацаанд зохион байгуулах

30%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

6

Мал амьтны гоц халдварт шүлхий, гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, ариутгал халдваргүйжүүлэлтийг үр дүнтэй зохион байгуулах, 13 дугаар хороонд хийгдэхээр төлөвлөгдөж буй гахай, шувуу төрөлжүүлэн хөгжүүлэх газрыг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргад 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр багтаан хүргүүлэх

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажлыг Мал эмнэлгийн тасаг, Тохижилт үйлчилгээний төв, мал бүхий хороодын ажилтан албан хаагчидтай хамтран малын сэг зэм 96, малын гаралтай түүхий эдийн хаягдал 27 устгаж булшлан 10140м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах бод-11424, бог-16125, амьтан- 3348 нийт 30897 мал, амьтны судалгааг гаргаж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг иргэдэд өгсөн. Дүүргийн 13 дугаар хороонд дүүргүүдийн гахай, шувууны аж ахуйг төвлөрүүлэх газрын асуудлыг цуцлуулах саналыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/260 дугаар албан бичгээр Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Хан-Уул дүүргийн мал бүхий 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ганган буга”, “Гүн тэрэм”, “Түда” ХХК-д эрүүл бүсээс өвчтэй бүс рүү, өвчтэй бүсээс эрүүл бүс рүү малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх

100%

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

7

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д нийт байгууллагууд, албан хаагчид бүрэн оролцох, иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг сайтар хангах

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Танхимын команд штабын дадлага, сургууль “Crocus event hall”-д, иргэдийг нүүлгэн шилжүүлэхүйл ажиллагаа дүүргийн 8 дугаар хороо “Морин тойруулга”-ын талбайд, газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, судалгаа гаргах, зохион байгуулах “Дэд штаб” дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллан гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж оролцсон.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-81.4%

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2564
28309
102297
4415671

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc