"Бид авьяаслаг амжилтын эзэд " тайлан тоглолтын өдөрлөг зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн 34 дүгээр дунд сургууль нь  2018 -2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилт, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн хэрэгжилт болоод “Монгол хүн хүмүүжлийн аян”, ”Хан-Уул Эко дүүрэг”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөр, “Тэгш хамруулан сургах” хөтөлбөр, “Уншлага 2021” хөтөлбөрүүд болоод сургууль хүүхдийн хөгжилд дэм болохуйц гадаад, дотоодын олон арван төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж  байгаа бөгөөд хүүхэд бүрийн ахиц амжилт, хийж бүтээсэн ажлынхаа үр дүнгээ "Бид авьяаслаг амжилтын эзэд " тайлан тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаагаар нийт эцэг эх, хамтран ажилладаг байгууллагууддаа 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тайлагнаж, танилцууллаа.


Тус үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  өнөөдрийн үйл ажиллагаа нь багш суралцагчдын урлаг, спортын тайлан тоглолт, үзэсгэлэн, музейн хичээл, эцэг эхэд зориулсан сурган хүмүүжүүлэх хичээл гэсэн 3 үндсэн хэсэгтэй явагдлаа.


“Зөв хүүхэд – Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд “Багш бүр дугуйлан хичээллүүлнэ” гэсэн  зарчмыг сургалтын бодлогодоо тусган ажилласнаар суралцагчдын дугуйлан секцэд хамрагдах тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад дорвитой нэмэгдэж, 17 төрлийн 55 нэрийн дугуйланг нийт 59 багш хичээллүүлж, түүнд давхардсан тоогоор 1200 сурагч хамрагдаад байна. Үр дүнд суралцагчдын амжилт жилээс жилд ахиж улс, нийслэл, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, улс орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Тухайлбал:


Хөлбөмбөгийн багш Мөнгөнсүх, П.Болд, Б.Соёмбо нарын удирддаг хөлбөмбөгийн дугуйлангийн сурагчид нь дүүрэг, нийслэлийн амжилтаа тогтмол бататгаж, Дуулиан-2020 тэмцээнд ДЦС-IV, Бума спорт барааны дэлгүүр, Ард кредит ХХК байгуулагууд ивээн тэтгэж хүүхдийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байдаг. Дүүргийн 3 удаагийн аваргаас гадна, 2012-2013 оны хөвгүүдийн 15 нас хүрэл медаль, 2015-2016 оны охидын 13 нас хүрэл медаль, 2016-2017 оны охидын 15 нас алт медаль, 2017 оны Футзал УАШТ-ны алт медаль, 2017 оны талбайн УАШТ-ны алт медаль, 2017-2018 оны охидын 11 нас алт медаль, охидын 15 нас мөнгө медаль, 2018-2019 оны “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээнд 2 баг оролцож, мөнгөн медаль  хүртэж тус тус амжилт гарган ажиллаж байна.


Мөн биеийн тамирын багш Ж.Чулуунцэцэгийн удирддаг гимнастикийн дугуйлангийн сурагчид улс, нийслэлийн аваргаа тогтмол бататгаж, олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэний дээр 2017 онд Ази тивийн аварга “Аero-Dance”-ийн төрөлд Ази тивийн аварга болсон. 2018 оны аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 4 төрөлд алт, 6 төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаа үргэлжлүүлж, уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай түрүүллээ.


Түүнчлэн өсвөрийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч” тэмцээнд ахлах ангийн сурагчид оролцож, 3 дахь жилдээ дүүргийн аварга боллоо.

 
Эко дүүрэг хөтөлбөрийн хүрээнд “Эко жишиг” сургууль болох ажлыг идэвхтэй хэрэгжжүлж, байгалийн ухааны сургалтын туршилт лаборатори бий болгон ажиллаж байна. Бордоо бэлтгэх, хөрс боловсруулах ногоо Эко орчныг бий болгох ажлыг бодитойгоор туршин хэрэгжүүлсэн.


 Үүнд: Сурагчдыг бэлтгэн хүнсний ногоо тариалах арга зүйд суралцаж, хүнсний ногоог амжилттай хүнсний ногоог амжилттай ургуулж, 700 гаруй килограмм  хүнсний ногоо хураан авч, сургуулийн үйл ажиллагаа болон багш, ажилтнуудынхаа хүнсний хэрэгцээнд зориулан нийслэлийн хэмжээнд хамгийн их ургац хураасан сургууль боллоо.


Мөн Хан-Уул Эко дүүрэг хөтөлбөрийн хүрээнд “Жишиг Эко” сургууль болох зорилт тавин ажиллаж, НБГ-аас зохион байгуулсан “Ногоон орчин танхимын бус сургалт” шалгаруулах уралдаанд нийслэлд 3-р байр эзэлж, Нийслэлийн шилдэг сургуулиар шалгаран Индексийн урамшуулал-ын эзэд болсон 34 дүгээр сургуулийн “Бид амжилтын эзэд” үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцож, идэвх зүтгэлтэй оролцсон эцэг эх, сурагчдаа шагнаж урамшуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.




 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1608
19050
149719
4723934

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc