ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫН ҮЕЭР “ДАРЦАГ АЯЛУУЛАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл” нь дүүргийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг. 
Тус  дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал яагаад чухал вэ?”, “Аюулгүй ажиллагааг хангахад анхаарах зүйл”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” сэдэвт сургалтыг “OSHMI” сургалтын төв, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан. 


Мөн дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захиралууд, цэцэрлэгийн эрхлэгчдэд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад сургууль, цэцэрлэг дээрх хийгдэх ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 


Сургалтын төгсгөлд дүүргийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”-ийн дарга, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханы санаачлагаар дээрх сургалтад хамрагдсан байгууллагуудаар “Дарцаг аялуулах” нээлтийн үйл ажиллагаа болж эхний байгууллагад “Дарцаг”-ийг гардуулан өглөө.


Дарцаг хүлээн авсан байгууллага нь удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн байгууллага дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах болон түүнтэй холбоотой ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлсэн ажлыг 2019 оны төгсгөлд зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж шилдэг 3 байгууллагыг шалгаруулах юм.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

822
0
73088
4386462

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc