“Улаанбаатар марафон-2019” –д Хан-Уул дүүргээс 6500 иргэд оролцлоо

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.


Хан-Уул дүүрэг жил бүр онцгой ач холбогдол өгч идэвх оролцоотой амжилттай оролцож ирсэн. Энэ жил “Улаанбаатар марафон”-д  Олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид, 16 хорооны нийт 6500 иргэд Энхтайваны гүүрнээс маршаар алхаж олон улсын тэмцээнд идэвхтэй оролцлоо. 


Энэ жилийн хувьд Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан байна.


Мөн  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн энэ жил бүртгүүлэн оролцож байгаа аж.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6053
44710
124376
4698591

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc