Сурагчид хууль эрх зүйн мэдээлэл авлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгийн “Эрх зүйн сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу хууль, эрх зүйн сургалт сурталчилгааг шүүхүүдтэй хамтран ЕБС-ийн сурагчдыг хамруулах, зохион байгуулах ажлын хүрээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаа, шүүхийн танхимтай танилцууллаа.

Хуваарийн дагуу 10, 52 дугаар сургуулийн ахлах ангийн 45 сурагч, 2 багшийн хамт Захиргааны  хэргийн шүүхийн танхимтай танилцах болон шүүх хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сургалтыг  2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн,  хуулийг  сахин биелүүлэх, зөв хэрэглэх ёс суртахуунд суралцан,  зөрчигдөж байгаа эрх,  хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар ойлголтыг практикт тулгуурлан мэдэж авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.  


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5347
35519
39760
5000225

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc