2019 оны өсвөр үеийн “Жүдо бөх”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээний II байрт Хан-Уул дүүрэг шалгарлаа

Монгол улсын өсвөр үеийн “Жүдо бөх”-ийн аварга шалгаруулах  тэмцээн  2019 оны 05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Ховд  аймгийн Дарви суманд  зохион байгуулагдав.

Өсвөрийн шилдэг 49 багийн  700 гаруй жүдочид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалд  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнээс тус  дүүргийн МУГД  Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай  өсвөрийн шигшээ багийн тамирчид бага насны ангилалд: 

-36 кг жинд  Ж.Анударь мөнгөн медаль

-48 кг жинд  Хувцагаан мөнгөн медаль

+ 57 кг жинд  П.Ням-Эрдэнэ алтан медаль

+57 кг жинд У.Анужин мөнгөн медаль

+57 кг жинд Ц.Санжидмаа хүрэл медаль

  Дунд насны ангилалд :

 40 кг жинд Бүүвэй хүрэл медаль

44 кг жинд Ө.Баянжаргал мөнгөн медаль

48 кг жинд Номин-Эрдэнэ алтан медаль тус тус хүртэж тэмцээний нийлбэр дүнгээр  II байрт шалгарлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

899
0
73164
4386538

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc