Хан-Уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний эцэг эхчүүдэд зориулсан “Эрүүл аз жаргалтай ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эхчүүдэд зориулсан “Эрүүл аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гадна талбайд зохион байгууллаа.


Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 512 хүүхэд байдаг бөгөөд өнөөдрийн өдөрлөгт 500 хүүхэд тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, зарим төрийн үйлчилгээг газар дээр нь авч урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Үүнд: “Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний мэдээлэл болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын талаарх танилцуулга мэдээлэл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэж ажиллалаа.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэлзүйч нар өгч, тус хүүхдэд тохиромжтой спортын төрлийн талаар мэдээлэл, зөвлөгөө,  бие бялдарын сорил авах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.


“Эрүүл аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийн үйл ажиллагааг  НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд дүүргийн бүхий л хүүхэд, багачууд тэдгээрийн эцэг, эхчүүдэд зориулсан олон ажлыг шат дараатай зохион байгуулж байгаагын нэг жишээ өнөөдрийн энэхүү өдөрлөг. Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүддээ хамгийн түрүүнд баярлаж талархсанаа илэрхийлье. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдгээрийн эцэг эхчүүд маань өөрт шаардлагатай төрийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүйгээс гадна эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үзүүлэх цаг зав бага байдаг. Мөн  төрийн үйлчилгээ болон эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл та бүхэнд ямар их хэрэгцээтэй байгаа нь өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас тод харагдаж байна. Иймд тус үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж, дүүргийн 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой юм байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 512 хүүхэд байдаг ба эдгээр хүүхдүүдийг нийгмийн харилцаанд ороход нь туслах, сурч боловсрох боломжийг нь дээшлүүлэх, хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийг ажилтай болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь энэхүү өдөрлөгийн гол зорилго оршиж буй. Ингээд  эцэг эхчүүдийн болон хүүхдүүд маань өөрт шаардлагатай үйлчилгээгээ авч нэг өдрийг хүүхдүүдийнхээ хамт аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй. Хүүхэд бүхний харцанд инээд хөөр бялхаж, үргэлж аз жаргалтай өсөн торних болтугай” хэмээн үйл ажиллагааг нээлээ.


Үргэлжлүүлэн Оросын Холбооны Улсын Улаан талбайд  2019 оны Ялалтын баярын нээлтэн дээр урилгаар дуулсан  116 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Э.Энгүүнбат “Смуглянка” дуугаар хүүхэд багачуудад ая дуугаа өргөн “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аяны ерөнхий зохион байгуулагч С.Өлзийхишиг эцэг эхчүүдэд “Инээмсэглэл урам зориг” сэдвээр илтгэл тавьж  эцэг эхчүүд болон хүүхдүүдийн сэтгэлийн галыг асаасан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.  

Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдсан уг арга хэмээг дэмжин ажилладаг байгууллагууд 500 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.









Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

865
22046
84344
4300599

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc