Хан-Уул дүүргийн алдарт эхчүүдийн “Ээж бол ертөнц” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар гурав дахь жилдээ “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа. 

Ээж бол ертөнц” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 хорооны Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар 1”,“Эхийн алдар 2” дугаар зэргийн одон гардан авч  буй ээж нар оролцсон бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар оролцож, "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан  ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Ээж бол ертөнц” Эхийн алдар одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд ирсэн зочид, төлөөлөгчид, ээжүүд Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ээж бол ертөнц” арга хэмжээг Хан-Уул дүүргийн эрхэм хүндэт ээжүүд хүлээдэг. Үр хүүхдүүд нь хүлээдэг. Ийм сайхан уламжлалт баяр, уламжлалт сайхан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж буй бид бүхэн ч хүлээдэг болжээ. 

Өнөөдөр алдарт эхийн одонгоо хүртэхээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ээжүүд та бүхэн Монгол улсын ирээдүй болсон үрсийг эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй та бүхэн аз жаргалаар бялхаж, ажил нь амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ. 

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан-Уул дүүргийн “Эхийн алдар-I” одонгоор 31, “Эхийн алдар-II” одонгоор 457, нийт 488 ээж энгэртээ одон гялалзууллаа. 




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

816
22005
84295
4300550

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc